ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДЭЛГЭР СУМЫН АЛБАН ЁСНЫ ВЭБ САЙТ
ЗАРЛАЛ
нүүрсний талон олгож байна Дэлгэр сумын засаг даргын тамгын газрын БОХУБ-гч Батболдоос иргэний үнэмлэхээ ирж үзүүлж авна уу ЗДТГ
Үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог тогтворжуулах 6 үндсэн бүрэлдэхүүн хэсэг
Бид ХШҮ-ний тогтолцооны тогтвортой байдлыг хангах гол 6 бүрэлдэхүүн хэсгийн талаарх асуудлыг авч үзнэ. Эдгээр хэмжигдэхүүн бүрд байнга анхаарал хандуулж байх шаардлагатай.
Бид ХШҮ-ний тогтолцооны тогтвортой байдлыг хангах гол 6 бүрэлдэхүүн хэсгийн талаарх асуудлыг авч үзнэ. Эдгээр хэмжигдэхүүн бүрд байнга анхаарал хандуулж байх шаардлагатай.
Хэрэгцээ шаардлага
Хэрэв хэрэгцээ шаардлага нь тогтмол бус эсвэл эмх замбараагүй байвал үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог ашиглахгүй байх бөгөөд тэр нь тогтвортой бус байна. Хууль тогтоомжийн хэрэгжилт зэрэг үр дүнг тайлагнах системтэй шаардлагууд болон олон улсын хөгжлийн үйл ажиллагааны шаардлагууд (ӨАЯО, ЕХ-нд элсүүлэх гэх мэт) нь эдгээр тогтолцоог тогтвортой байлгах, байнгын хэрэгцээ шаардлагатай байхад дэмжлэг үзүүлдэг. Засгийн газар, иргэний нийгэм, хандивлагчид нь үр дүнг ХШҮ-ний тогтолцооны дагуу хянаж, хяналт-шинжилгээ хийж, хэмжихийг улам ихээр шаарддаг болж байна. Ихэнх тохиолдолд Засгийн газрын стратегийн зорилт нь Ядуурлыг бууруулах Үндэсний стратеги болон бусад санаачилгын адил үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцооны хүрээнд тодорхойлогдсон тохиолдолд хэрэгцээ шаардлагыг мөн идэвхжүүлж болдог. Эдгээр нь зүгээр нэг үйл ажиллагаанаас үүдэн гарч ирсэн санаачилгууд бус харин “тэгээд үр дүнд нь юу болов” гэсэн асуултад хариулт өгөх зорилготой юм. Ядуурлыг бууруулах болон нэн эмзэг бүлгийнхэнд хандсан бодлого, хөтөлбөрийн үйл ажиллагаа нь ямар үр дагавар гаргасан бэ?

ХШҮ-ний тогтолцооны тогтвортой байдал, хэрэглээ нь харилцан холбоотой байдаг. Хэрэглээ байхгүй бол тогтолцоо тогтвортой байдаггүй. Хэрэглээний асуудлыг эхлээд авч үзэх шаардлагатай. Энэ нь тогтолцооны тогтвортой байдлын урьдчилсан нөхцөл болдог.

Тодорхой үүрэг, хариуцлага
Тодорхой үүрэг, хариуцлага мөн байгууллагын болон улс төрийн албан ёсны эрх мэдлийн хуваарилалтыг тогтоох хэрэгтэй. Гүйцэтгэлийн мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах асуудлыг хариуцсан байгууллага болон хүмүүсийг нарийн тодорхой тогтоож удирдамжаар хангах хэрэгтэй. Жишээ нь, Сангийн яам Ядуурлыг бууруулах Үндэсний стратеги буюу бусад санаачилгыг удирдан зохион байгуулах үүрэгтэй байж болох ба стратегид тусгагдсан үр дагаврын үзүүлэлтүүдийг хянахтай холбоотой тоо мэдээллийг цуглуулах болон тайлагнах талаар салбар буюу чиглэлийн бусад яамдад заавар өгөх шаардлагатай. Улс төрийн дотоод зохицуулалт чухал юм. Тогтолцоо нь төвлөрсөн төлөвлөлтийн болон сангийн яамдыг чиглэлийн болон салбарын яамдтай холбосон байх ёстой. Яамдыг холбосон гүүр маш чухал бөгөөд холбогдох бүх талыг мэдээллээр хангадаг хэвтээ чиглэлийн харилцаа холбоо ч маш их шаардлагатай байдаг. Хэрэв зохион байгуулалтын хувьд бэрхшээлтэй асуудал гарвал үүнийг дараа гэж хойшлуулах бус нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй болно.
Түүнчлэн төв Засгийн газар болон засгийн газрын бусад бүх түвшинд хамааралтай мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх тогтмол тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Тоо мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах нь Засгийн газрын бүх түвшинд нэгэн адил зохицуулагдсан байх ёстой. Жишээ нь, эрүүл мэндийн эсвэл боловсролын салбарт үндэсний хэмжээний зорилтыг хангах зарим шаардлагуудыг орон нутгийн болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр байдаг тул илүү ач холбогдолтой байдаг. Эдгээр түвшингийн тоо мэдээлэлд хийх дүн шинжилгээ болон тайлагнал нь хүлээгдэж буй үр дагаварт хүрэх ахиц өөрчлөлтийг тодорхойлоход үндэсний хэмжээний мэдээллийн баазад нэгтгэгддэг. Эцэст нь, ХШҮ-ний тогтолцоог бий болгоход бүх түвшинд тоо мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх үр дүнгийн мэдээллийн хэрэгцээ шаардлага гарч байх ёстой . Энэ тогтолцоонд зөвхөн “мэдээллийг дамжуулах” үүрэгтэй тийм түвшин байх ёсгүй. Тогтолцооны мэдээлэл дамжуулах хэсэг нь тогтолцоог хэврэг болгох ба ХШҮ-ний тогтолцоог уналтад ороход хүргэдэг. Хэрэв хүмүүс оролцохгүй, гардан хариуцах эзэнгүй бол мэдээлэл дамжуулах хэсгийн хүмүүс ямар ч сонирхолгүй болж, үүний дүнд тоо мэдээллийг хангалтгүй цуглуулах буюу тайлагнах нөхцөл байдал үүсдэг байна.
Итгэж болохуйц, найдвартай мэдээлэл
ХШҮ-ний тогтолцоо нь сайн ба муу мэдээг агуулсан үр дүнгийн мэдээллийг гаргах чадвартай байх ёстой . Гүйцэтгэлийн мэдээлэл нь ил тод бөгөөд бүх оролцогч талд нээлттэй байх шаардлагатай. Хэрэв асуудлыг хэлэлцэхэд итгэж болохуйц, найдвартай мэдээлэлд түшиглэн шийдвэрлэхгүй бол зөвхөн хувь хүний үзэл бодол, таамаглал давамгайлах болно.
Үр дүнгийн мэдээллийг бий болгогчид улс төрийн шийтгэл шахалтаас хамгаалагдсан байх ёстой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хэрэв муу мэдээ гаргасан хүмүүст албан тушаалын хувьд нөлөөлбөл эргэлзээ тээнэгэлзэл уг тогтолцоог сулруулж, гаргаж буй мэдээллийн найдвартай эсэх асуудал тодорхойгүй болно. ХШҮ-ний тогтолцоог түргэн нураах  арга бол муу мэдээ боловсруулан гаргаж буй хүмүүсийг шийтгэх явдал  байдаг. ХШҮ-ний тогтолцооноос гарч буй мэдээлэл нь ил тод бөгөөд хараат бус байдлаар баталгаажсан байх ёстой. Хэрэв Засгийн газрын
үйл ажиллагааны гүйцэтгэлийн талаарх мэдээлэл хэт хаалтай байх эсвэл мэдээлэл гаргахаас сэргийлэх хүмүүс байгаа нөхцөлд тогтолцоо нь мөн л алдаа дутагдалтай байх болно. Цаашид тогтолцоог хянах ба тогтолцооноос гарч буй мэдээлэл үнэн зөв, баталгаатай байх явдлыг хангахын тулд үндэсний аудитын алба, парламент, эрдэмтдийн бүлгээс бүрдсэн бие даасан хяналт шалгалтыг тогтмол хугацаанд хийх, энэ мэдээллийг ашиглах менежерүүдийн дунд итгэлцэл бий болгохыг зөвлөж байна.
Хариуцлагын тогтолцоо
Оролцогч талуудын өмнө хариуцлага хүлээхээс Засгийн газрын аль ч хэсэг чөлөөлөгдөх ёсгүй. Иргэний нийгмийн байгууллагууд, ТББ, (Транспэренси интернэйшэнл зэрэг) нь ил тод байдал, хариуцлага хяналтын тогтолцоог дэмжихэд гол үүрэг гүйцэтгэж, мөн тоо мэдээлэл цуглуулахад туслалцаа үзүүлж чаддаг. Жишээ нь, Бангладеш улсын Засгийн газрын хэмжээнд мэдээлэл цуглуулах, тайлагнах чадавхи сул тул ТББ-ууд орон нутгийн боловсролын тоо мэдээллийг цуглуулахад тусалдаг. Хэвлэл мэдээлэл, хувийн салбар, парламент нь мэдээллийг
цаг хугацаандаа гаргах, үнэн зөв, нээлттэй байх ба засгийн газрын гүйцэтгэлийг хангахад чухал үүрэгтэй . Хариуцлагын тогтолцоог хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх явдал юм.
Чадавхи
Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх техникийн сайн ур чадвар нь тогтолцооны тогтвортой байдалд зайлшгүй чухал юм. Стратегийн зорилтыг тодорхойлох, байгууллагын хөгжилд удирдлагын ур чадвар мөн шаардлагатай. Мэдээлэл цуглуулах, олж авах тогтолцоог хөгжүүлж, үйл  ажиллагааг нь тогтворжуулах, байнга шинэчилэх шаардлагатай. Засгийн газар үр дүнд суурилсан ХШҮ-ний тогтолцоог бүрдүүлэх, удирдахад санхүүгийн эх үүсвэр тогтмол гаргах үүрэг амлалт авах хэрэгтэй байдаг. Институцын туршлага, чадавхи нь мөн эдгээр тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгахад тус дөхөм үзүүлнэ.
Хөшүүрэг
Гүйцэтгэлийн мэдээллийн хэрэглээг дэмжихийн тулд тодорхой хөшүүргийг мөн хэрэглэх хэрэгтэй. Энэ нь амжилтыг хүлээн зөвшөөрөх, шагнах, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, мэдээлэл дамжуулагчдыг шийтгэхгүй байх, байгууллагын суралцах явдлыг өндрөөр үнэлэх, төсвийн хэмнэлтийг хуваалцах гэсэн үг юм. Авлигад автсан, үр дүнгүй тогтолцооноос чанартай мэдээлэл, дүн шинжилгээ бий болгож чадна гэдэг нь эргэлзээтэй байдаг.
Засгийн газраас үр дүнд суурилсан орчинг бий болгож, тогтвортой байлгах талаар авсан арга хэмжээний жишээг Шигтгээ 10.1, 10.2- тусгасан. Их Британийн Иргэний дүрэм, АНУ-ын Засгийн газрын Гүйцэтгэлийн үр дүнгийн тухай хууль (ЗГГҮДХ) нь тогтвортой байдлыг хангах чухал бүрэлдэхүүн хэсэг болж байна. Иргэний дүрэм нь иргэд болон Засгийн газар хоорондын үүрэг хариуцлага, хүлээгдэж буй гүйцэтгэлийн талаар гэрээ байгуулан тусгасан нь ХШҮ-ний тогтвортой  байдлыг хангахтай холбоотой юм. АНУ-ын ЗГГҮДХ нь Засгийн газрын агентлагуудын хэмжээнд ХШҮ-ний тогтолцоог институцын хувьд хуульчилж өгснөөр уг тогтолцооны урт хугацааны тогтвортой байх нөхцлийг хангасан байна.
Хөгжиж буй орнууд үнэлгээний чадавхийг бий болгох, үнэлгээг институцид хэрэглэх, түүнчлэн Засгийн газрын хэмжээнд үнэлгээний үр дүнгийн мэдээллийг ашиглах зэргээр ХШҮ-ний тогтолцоог тогтвортой байлгах талаар мөн ажиллаж байна. Хүснэгт 10.1-д Колумби, Хятад, Индонез улсаас энэ чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтуудыг харьцуулан харуулав.

- See more at: http://www.dms.mn/6074.html#sthash.7rRejQ0D.dpuf

Мэдээ оруулсан: 2016-02-20 16:07:19